www.orchlon.mn : 976-11-353519 Mongolian (Mongolia) English (United States)

Welcome!

Guest
Календарчилсан төлөвлөгөө Календарчилсан төлөвлөгөө
Сургалтын үзэл баримтлал Сургалтын үзэл баримтлал

   Үндэсний хэмжээнд боловсролын шинэ тогтолцоонд шилжиж байгаа энэ үед сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн бүтэц, зохион байгуулалтын шинэчлэлийг гүнзгийрүүлж, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, улмаар олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын үндэсний технологийг боловсруулж, хэрэгжүүлэх тал дээр Орчлон сургууль ямагт тэргүүлэх эгнээнд ажиллаж ирлээ. Тухайлбал сургалтын материаллаг, үйлийн, сэтгэл санааны орчны стандартыг олон улсын түвшинд бүрдүүлж чадсан төдийгүй 6 настай хүүхдийг 1-р ангид, 3-5 настай хүүхдийг Монтессори сургалттай цэцэрлэгийн бүлэгтээ элсүүлэн суралцуулснаар сургууль цэцэрлэгийн залгамж холбоог сайжруулж, ерөнхий боловсролын сургалтын 12 жилийн тогтолцоонд шилжих бүтэц, зохион байгуулалтын шинэчлэлийг богино хугацаанд амжилттай хийж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Одоо Орчлон сургуулийн хамт олон нь сурахуй ба суралцахуйн тухай шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт амжилтуудад тулгуурлан үндэсний шинэ сургалтын технологийг боловсруулж, олон улсын IGCSE ба IBDP–ын шаардлагад нийцсэн төгсөгчдийг бэлтгэхийн төлөө шамдан ажиллаж байна.

Зарлал, мэдээлэл Зарлал, мэдээлэл
  • Entries
Орчлон сургуулийн Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Орчлон сургуулийн Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн

Орчлон сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 6-8, 9-11 анги гэсэн 2 ангиллааар 2 өдрийн турш / 2012.04.09-10 /амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ жилийн тэмцээний онцлог маань анги бүр тэмцээнд бэлтгэлтэй оролцож тоглолтын хувцас жигд өнгийн, номертой, сурагчдын тоглолтын ур чадвар нэмэгдэж сайжирсан байлаа. Мөн тэмцээний нээлтийн арга хэмжээ амжилттай явагдаж орчлон сургуулийн шигшээ багийн тамирчид монгол улсын далбаа, мөн орчлон сургуулийн далбааг залж орж ирсэн нь нээлтийг улам өнгөлөг болгосон юмаа. Энэ жилийн тэмцээнээр сагсан бөмбөгийн дүрмийг илүү сайн хэрэгжүүлж, хөгжүүлэх тал дээр ажилласан нь сурагчдад дүрмийн онолын талаар давхар мэдлэг болж чадлаа...

дэлгэрэнгүй
2012 оны Өсвөр үе, идэрчүүдийн усан сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа 4-р байр эзэллээ 2012 оны Өсвөр үе, идэрчүүдийн усан сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа 4-р байр эзэллээ

 

  2012 оны өсвөр үе, идэрчүүдийн усан сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээн 3 сарын 4-5-ны хооронд Улаанбаатар хотын төв бассейнд болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд Орчлон клубын баг тамирчид /Галбадрал, Жамбалжамц, Билгүүдэй, Учрал,  Эрдэнэбаатар, Үнэнхүү, Билгүүн болон Орчлон сургуулийн сурагчид/ амжилттай оролцож нийлбэр дүнгээр 4-р байр эзэллээ...

дэлгэрэнгүй
Рубикийн шоо эвлүүлэх тэмцээн амжилттай болж өнгөрлөө Рубикийн шоо эвлүүлэх тэмцээн амжилттай болж өнгөрлөө

Орчлон сургуулийн сурагчдын дунд Рубикийн шоог эвлүүлэх уралдаан математикийн багш нарын удирдлаган дор амжилттай явагдлаа.

дэлгэрэнгүй